Монголчууд ДАШТ-ээс 13 медаль хүртлээ
Киргизстаны Бишкек хотноо арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн Мас рестилингийн VI удаагийн ДАШТ боллоо.
Тэмцээнд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ баг тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж түүхэн амжилттай тогтоов.
Медаль хүртсэн тамирчид:
Эрэгтэй
-65 кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /Мөнгөн медаль
-70кг Машбат Алтайбаатар /Хүрэл медаль/
-90 кг Ихбаяр Буяндалай /Хүрэл медаль/
-125 кг Буяндэлгэр Мөнхтүшиг /Хүрэл медаль/
+125 кг Мөнхдурсгал Төрбат /Хүрэл медаль/
Эмэгтэй:
-65 кг Дашням Энхжаргал /Хүрэл медаль/
-85 кг Батжав Дашням /Хүрэл медаль/
+85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /Хүрэл медаль/
Өсвөр үе эрэгтэй:
-60кг Батсүх Сүхбат /Мөнгөн медаль/
-70кг Одгэрэл Баттүшиг /Хүрэл медаль/
-80кг Уянга Нарантогтох /Алтан медаль/
-80кг Батбаатар Гарьд /Хүрэл медаль/
Өсвөр үе эмэгтэй:
-60кг Энхбаяр Орхонтамир /Мөнгөн медаль/
Мөн өсвөр үеийн баг тамирчид багийн дүнгээр 3 -т эрэмбэлэгдэж хүрэл цомын эзэд болжээ.