Хүндийг өргөлтийн ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдөнө Хүндийг өргөлтийн ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүндийг өргөлтийн ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдөнө

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны Манама хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд 92 орны 470 гаруй тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 10 жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д олон улсын хэмжээний мастер У.Ануужин, 76 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа юм. Манай тамирчдын салхийг өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, олон улсын хэмжээний мастер У.Ануужин хагална. Тэрбээр С группт өрсөлдөх бөгөөд Улаанбаатарын цагаар 15:30 цагт өргөлтөө хийх юм. Тэгвэл маргааш 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, нөгөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг нар өрсөлдөнө. Түүнчлэн олон улсын шүүгч Л.Одгэрэл ДАШТ-ий дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа юм. 

Энэ сарын 6-нд эхэлсэн ДАШТ-ий таван өдрийн дараахь байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингийн аваргууд тодорчээ. Тодруулбал, БНАСАУ-ын тамирчид найман алт, гурван мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол БНХАУ нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Тайланд нэг алтан медальтай удаалж байна. Одоогоор 14 орны тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. 

Тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө. 

Дашрам сонирхуулахад, ДАШТ-ээс гавьяат тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 онд огцом өргөлтөөр хүрэл, 2021 онд огцом өргөлтөөр мөнгө, түлхэлттэй өргөлтөөр мөнгө, нийлбэр дүнгээр алт, 2022 онд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртэж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
660607
1 эможи

keyboard_arrow_up