-50 хэмийн хүйтэнд 21 км-ийн зайд уралдсан Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ
2025 оны 1 сарын 03
БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдлаа.
Тус тэмцээнээс Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.
Тухайлбал 21 км-ийн зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.
-50 хэмийн тэсгэм хүйтэнд гүйгчид 21 км-ийн цас, мөстэй, өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660968
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: