БНСУ-ын гүйлтийн цанын АШТ-д Монгол залуу 15, 30 км-ын зайд түрүүллээ
2025 оны 1 сарын 09
БНСУ-ын Пёнчан хотноо болсон тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд эх орныхоо нэрийг гаргалаа.
Тэрбээр эрэгтэйчүүдийн сонгомол 15 км, тэшилтийн 30 км-ын зайд туулснаар алтан медаль хүртсэн байна. Б.Ачбадрах нь өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661072
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: