Монгол тамирчид Турины тусгай олимпоос 9 дэх медалиа хүртлээ Монгол тамирчид Турины тусгай олимпоос 9 дэх медалиа хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -3°C 3449.0₮
03 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол тамирчид Турины тусгай олимпоос 9 дэх медалиа хүртлээ

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн уралдаан болж, манай улсаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр монголчууд дөрвөн өдрийн дараа есөн медальтай болж байна. Өчигдөр болсон бүжгийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Харин энэхүү наадмын нэгэн шинэ төрөл цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгө, 200 метрт Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн цасны гуталтай гүйлтийн холын зай буюу 800 метрийн ангилалд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртэж, Монголын төрийн дуулал Туринд хоёр дахь удаагаа эгшиглэжээ.

Монголын баг 2017 онд Австрид болсон наадмаас найман медаль хүртэж дээд амжилтаа тогтоож байсан. Тэгвэл найман жилийн дараа энэхүү амжилтаа эвдэж дөрвийн өдрийн дараах байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай наадмаа үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662184
1 эможи

keyboard_arrow_up