Мастеруудын ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн МУГТ Ц.Раднаа эх орондоо ирлээ Мастеруудын ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн МУГТ Ц.Раднаа эх орондоо ирлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 6°C 3449.0₮
04 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мастеруудын ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн МУГТ Ц.Раднаа эх орондоо ирлээ

2025 оны 4 сарын 07

Arslan.mn

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа эх орондоо ирлээ.

Тэрээр, “Тив дэлхий хэсэж, АНУ-ын Флоридад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Цагийн зөрүүгээ гаргахаар цагаан сараас өмнө очиж бэлтгэлээ хийсэн. Тэмцээндээ ороод давгүй амжилт гаргалаа. 

Тавдугаар сард Тайваньд уралдана. Бэлтгэл хангагдчихсан байгаа. Айх юм алга. Хаа ч очоод уралдсан бие бэлэн, хоёр хөл саруул байна. Бэлтгэлээ ханатал хийсэн учраас яах бол ийх бол гэсэн бодол байгаагүй.

Монголын ард түмэн намайг огшоож байгаа учраас та бүхний хүчинд би амжилт гаргалаа” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662626
1 эможи

Агуу агуу
2025-04-08 08:54
Агуу гэж хэлэхээс өөр юу ч гэхэв дээ. Ийм өндөр насанд.
Оюун
2025-04-07 19:52
Баяр хүргье. Та бол үнэхээр агуу хүн шүү. Танаараа бахархахгүй байхын арга алга даа. Жихэнэ Монголынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсаар яваа хүн бол та шүү. Танд амжилт хүсч урт наслаж удаан жаргахыг хүсье.
keyboard_arrow_up