С.Жамбалжамц домогт Мигель Индурайны нэрэмжит уралдааны дундын барианд онцгойрчээ С.Жамбалжамц домогт Мигель Индурайны нэрэмжит уралдааны дундын барианд онцгойрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Жамбалжамц домогт Мигель Индурайны нэрэмжит уралдааны дундын барианд онцгойрчээ

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

Алдарт “Тур де Франс”-ын тав, “Жиро Д Итали”-гийн хоёр, Парис-Ницца уралдааны хоёр удаагийн аварга, “Атланта 1996” Олимп, “Дуиттама 1995” ДАШТ-ий ганцаарчилсан гарааны алтан медальт, Испанийн домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran Premio Miguel Indurain” нэг өдрийн классик уралдаан Испанид боллоо.

Европын шилдэг багуудын 132 тамирчин Эстелла-Лизарра хооронд 203.9 км замд өрсөлдсөн уг тэмцээнд Испанийн “Burgos Burpellet BH” баг, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц дундын бариануудад тэргүүлэн шилдэг спринтерээр тодорлоо.

Тодруулбал, Пуэнте ла Рейна /27.7 км/ дундын барианд 2, Виллатуэрта /45 км/-д 2, Легариа /73.7 км/-д 1, Альто де Ераул /103.6 км/-д 2, хоёрдугаар финиш /113.9 км/-т 1, Альто де Гуигуильяно /138.6 км/-д 7 дугаарт бариалан оноо цуглуулсан байна. Харин Альто де Гуигуильяно руу өгсөх үедээ үлдэж, улмаар 114 дүгээр байрт оржээ. 

Arslan.mn

Манай тамирчны гаргасан амжилт, шилдэг дундын бариачин болсон талаарх мэдээллийг “Burgos Burpellet BH” баг нь албан ёсны цахим хуудастаа онцолсон байна. Уралдааны дараа С.Жамбалжамц “Уралдаанд төлөвлөгөөний дагуу уралдаж, тасралтад гарч чадсан ч саяхан ханиад хүрч, халуурч байгаад эдгэсэн тул биеийн байдал сайнгүй, тэнхэрч амжаагүй байсан. Гэхдээ ийм чухал уралдаанд хичээж уралдаад шагналын тавцанд гарсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Түүний хувьд 358.3 оноогоор Ази тивийн чансаагаар 2, ОУДХ-ны чансаанд 3397 дугуйчнаас 255 дугаар байрт жагсаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662718
0 эможи

keyboard_arrow_up