Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын алтан медалийн төлөө тоглоно
2026 оны 10 сарын 20

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны пара спортын наадмын паратаеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ Ираны тамирчныг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа.
Тэрээр 2023 онд зохион байгуулагдсан “Ханжоу-2022” Азийн зуны пара спортын наадамд түрүүлж, аваргын алтан медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хоёр наадам дараалан аваргын төлөө шалгарч, амжилтаа бататгах боломж бүрдүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671131
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
