Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Удвал сайдын нэрийн бэлгэвч

2014 оны 4 сарын 05

Үе үеийн Эрүүл Мэндийн сайдууд маань бэлгэвч цол хүртддэг уламжлалтай болжээ. Одоогийн сайд Н.Удвалд жиргээчид “бэлгэвч” хоч өгчихөж. Үнэгүй тараагдах бэлэгвчин дээр яамныхаа лого бүхий үнэгүй тараагдана гэсэн бэлгэвчний зураг сошиал ертөнцөд ёстой л шуугиж байна. 

Төрийнхөө соёмбыг бэлгэвчин дээр байрлууллаа, бэлгэвчийг яам  нь заавал тараах албатай юу гэх мэтээр шүүмжлэлд өртөөд байна. Чухам яаж, хаагуур үнэгүй тараагдах нь тодорхойгүй ч Эрүүл мэндийн яам нь энэ ажлыг хийж, өөрсдийнхөө лого, төрийн соёмбо байрлуулах ёс зүйд хэр нийцэх вэ? Энэ Засгийн газрын хамгийн “муу” үнэлгээтэй эрүүл мэндийн салбарын сайд Н.Удвалд бэлгэвчинд дээр яамныхаа логог тавьж, бэлгэвч тараахаас өөр ажил олдохгүй байгаа бололтой. Эмлэгийн хүртээмж, хүрэлцээ, эмч нарын харьцааны соёл, эмнэлгийн барилгын ажил гээд олон ажил тодорхой шийдвэрт хүрэхгүй шилээ даран байж байхад заавал бэлгэвч тарааж суудаг нь юув дээ. Эрүүл мэндийн сайд ч эмнэлгийн даргын томилгоо, бэлгэвчний асуудал хөөцөлдсөөр байтал дөрвөн жилийн хугацаа нь дуусчих вий дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1106
0 эможи
keyboard_arrow_up