Жүжигчин Ц.Баясгалангийн азтай агшин
2014 оны 4 сарын 18
УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Косово улсад зохион байгуулагдаж буй олон улсын моно жүжгийн фестивальд Монгол улсаа төлөөлөн “Edith Piaf” жүжгээрээ оролцож байгаа билээ. “Edith Piaf” моно жүжиг бол жүжигчний уран чадвар, авьяас хүч чадлыг шавхсан шандастай уран бүтээл билээ. Энэхүү гайхалтай уран бүтээлийг туурвисан зохиолч Нина Мазуртай уулзах азтай боломж жүжигчин Ц.Баясгаланд маань тохиосон бөгөөд энэ тухайгаа өөрийн фейс хуудаснаа:
Гайхамшигтай өдөр байлаа. Учир юу гэвэл миний Edith Piaf жүжгийг бичсэн зохиогч Nina Mazur энэ тэмцээнийг шүүхээр Герман улсаас иржээ. Зохиогч бас шүүгчтэйгээ хамт :)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1721
0 эможи