Эх орон нь хүлээж аваагүйд Д.Мөнхбаяр гомдолтой байна
Буудлагын спортын олимпын хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны дэлхийн аваргын цомыг монголдоо авчирч байсан хүн бол гавъяат тамирчин Д.Мөнхбаяр. Өдгөө түүнийг Герман улсын иргэншилтэй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Монгол хүний иргэний үүргээ хангалттай биелүүлсэн хэмээн ярьдаг тэрбээр иргэншлээ буцаахаар хоёр ч удаа өргөдөл гаргасан боловч Монгол улсын ерөнхийлөгч болон гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас татгалзсан хариу өгсөн гэх. Үүгээр ч зогсохгүй түүний хуучин нөхөр нь Германы цэргийн армид тусгай алба хашиж байсан учраас Б.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газраас шалгана гэх сураг ч бас дуулдсан. Юуны учир эх орон нь хүлээж авахгүй байгааг мэдэхгүй Д.Мөнхбаяр их л гомдолтой байгаа сурагтай. Тэрээр одоо Мозамбик улсын харъяат дасгалжуулагч багш болж байгаа бололтой.