Ё.Отгонбаяр гишүүн хурлыг орхилоо
Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, мягмар, лхагва гаригт байнгын хороо хуралддаг хуваарьтай билээ. Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр 9.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч есөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул мягмар гаригт УИХ-ыг хуралдуулахаар болсон юм. Гэтэл үдээс хойшхи хуралдаан ирц бүрдэхгүй байсан бөгөөд ихэнхи гишүүд орж гарах байдалтай байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр төсвийн хүрээний мэдэгдлийг ийм ирцээр хэлэлцэж байгааг эсэргүүцэж байгаа хэлж хурлыг орхисон тухай өөрийн твиттэр цахим хуудсанд оруулсан байна.
Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа болно.