Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?
Эрчүүдийн баярын өдөр та хайртай ханиа, хамт олноо, аав, ах, өвөөгөө яаж баярлуулж, ямар бэлэг авахаа шийдээгүй байгаа бол дараах зөвлөгөөг хүргэж байна.
Таны бэлэг бэлэглэх гэж буй хүн чинь уламжлал дагадаг уу, сонирхол нь байнга солигдож байдаг уу? Этгээд хийцтэй зүйлд дурладаг уу? гэдгийг нь мэдэж бэлэгээ сонгох хэрэгтэй
Эрчүүдэд бэлэглэх бэлгийн нэр төрөл хэдий цөөн ч сонирхолыг нь дагавал талаагдах магадлал өндөр байна. Тухайлбал: тамхи ороодог машин, универсал тонгорог хутга, ус нэвтэрдэггүй гар чийдэн, халаасны үнсний сав, этгээд даруулгатай суран бүс, дуран, түрийвч, нэрийн хуудасны хавтас, цаг, бээлий, гаанс, тамхины хайрцаг, асаагуур, үнсний сав,үнэтэй сигар, дарс, коньяк, үнэтэй сортын цай, кофе, алт мөнгөн эдлэл, дуртай кино хамтлаг зэргийнх нь DVD, тоглолтын билет, дуртай зохиолчийнх нь шинэ ном, дуртай сэтгүүлийнх нь захиалгын баримт, сахал хусах хэрэгсэл, үнэртэй ус гэх мэтийн эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны зүйл гэх мэт.
Дээрх эд зүйлс нь ихэнх цагаа офист өнгөрөөдөг хүнд огт хэрэгцээгүй зүйл. Гэвч халаас, цүнх, гэртээ иймэрхүү жинхэнэ эр хүний эдлэлтэй хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ байнга мэдэрч байх болно.
Мөн сонирхлоор нь:
- Спортоор хичээллэхэд хэрэг болох зүйлс: төхөөрөмж, спортын хувцас, сургалтын видео, ном
- Хоббид нь хэрэг болох зүйлс: загас ан агнуурын хэрэгсэл, мужааны багаж, сийлбэрийн хутга, зургийн аппарат, компьютерийн шинэ хэрэгсэл
- Бэлэг дурсгалын зориулалттай, чамин хийцтэй ширээний тоглоом: шатар, даам, даалуу, хөзөр
- Үнэтэй чамин бичгийн хэрэгсэл: ширээний хэрэгсэл, үзэг, органайзер, тэмдэглэлийн дэвтэр, хавтас
- Дотнын чинь хүн бол хувцас, хэрэглэл: үнэтэй сорочкан цамц, зангиа, хүзүүний алчуур, ороолт
- Томилолт, аялалаар их явдаг хүмүүст: аялалын цүнх, аялалын сэрүүлэгтэй цаг, халуун сав, мини ус буцалгагч
- Оюутан залууд оюутан охиноос түүний өмнөөс курсын ажлыг нь хийж өгөх
Автомашины хэрэгсэл: автокосметик, хүрдний бүрээс, тоглоом гэх мэт цуглуулгад нь нэмэрлэх зүйлс мөн сонирхлыг нь дагуулж болох юм байж болох юм. Ер нь эр хүндөөрийг нь жинхэнэ эмэгтэйн дэргэд байгаа жинхэнэ эр хүн гэдгийг нь мэдрүүлж чадвал үүн шиг сайхан бэлэг гэж үгүй.
Эх сурвалж: www.eagle.mn
|