Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол гэрийн НАРАН ЦАГИЙН ХУВААРЬ

2018 оны 6 сарын 28

 Arslan.mn

Өнөөгийн бидний мэддэг юм шиг хэрнээ өдөр ирэх тусам бүдгэрч буй олон ёс заншил бий. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдралаас урган гарсан, өдгөө мартагдах шахсан тэдгээр өв уламжлал, зан заншил дотроос Монгол гэрийн наран цагийн хуваарийг эргэн саная.

Arslan.mn

Монголчууд эрт дээр үед гэрийн тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалан, өдөр тутмын ажил хөдөлмөрөө зохицуулах, мал сүргээ бэлчээх, хотлуулах, услах, хужирлах зэрэг ажлаа амжуулж иржээ. Монгол гэрийн дөрвөлжин өрхийг хошуулдан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг наран цаг гэж үздэг байж. Жишээ нь, тоононд туссан нарны гэрэл нь бар, туулай цаг буюу 03-06 цаг байдаг бол унины эхнээс ханын толгой хүрэх хугацааг луу, могой буюу 06-10, харин гэрийн хойморт нар голлох үеийг их үдийн 12 буюу морин цаг гэх мэтээр нэрлэдэг.

Arslan.mn

60 уньтай буюу бага дөрвөн ханатай гэр нь наран цагийн хувиарлалттай яг цав тохирдог. Түүнчлэн гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүрийг арван хоёр жилийн амьтнаар нэрлэдэг ёсон буй. Тухайлбал, хоймор талд элбэг баяны тэмдэг болох хулгана, баруун тотгоны үзүүрийн унинууд нь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жил, харин зүүн тотгоны үзүүрийн унь нь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ байдгийн бэлгэдэл болсон үхэр жилд тус тус таардаг байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
2
59049
13 эможи

Зочин
2024-03-19 23:11
гоё байлаа
keyboard_arrow_up