Ши Жинпинь, “Чингис хаан бол хятад хүн” хэмээн тунхаглажээ
Ши уг бодлогоороо чухам юуг гүйцэлдүүлэхээр зэхэж байна вэ? Тэрбээр Өвөрмонгол дахь монгол соёлын өвийг устгахаар шийдэв үү, араас нь Монгол улсыг ч мөн ижилхэн хувь тавилан хүлээж байна уу? Эл бодлого, шийдвэрийнх нь эсрэг ирсэн олон шүүмжлэлд Хятадын Коммунист нам манан мэт тодорхойгүй хариу өгсөөр.
Өнгөрөгч долоо хоногуудад 300 мянган сурагч, оюутнууд, тэдний эцэг эх, түүнчлэн Өвөрмонголын радио телевизийн ажилчид хүртэл нэгдэн жагсаал цуглаан үйлдээд байгаа аж. Эрх баригчид уг жагсаалыг хуягт техник ашиглан таслан зогсоох гэж оролдсон бөгөөд 130 гаруй жагсагчид баривчлагдаад буй гэх.
Ши Жиньпиний хувьд Монгол бол зажлахад дааж ядах зүйлгүй орон. Өвөрмонгол зургаан сая гаруй хүн амтай бол Монгол гуравхан сая гаруй л… Ийм учир Монголын газар нутгийг өөртөө нэгтгэхэд хялбар хэмээн санаж магад. Ши Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааныг “Хятад хүн байсан” гэж тунхаглан, “Монголын газар нутгийг Хятадын салшгүй нэг хэсэг” хэмээн шалтаглаж, үүнийгээ цэрэг хүчээр гүйцэлдүүлэх магадлалтай.
Өмнө нь Ши, Тайваныг Хятадын салшгүй нэг хэсэг хэмээн үзэж, хэрвээ шаардлагатай бол хүч түрэмгийлэн тус улсыг өөртөө нэгтгэн авах болно хэмээн зарлаж байсан удаатай. Үүнийгээ хараахан гүйцэлдүүлээгүй байгаа нэг шалтгаан нь магадгүй Тайванд АНУ-ын цэрэг арми туслалцаа үзүүлж байгаатай холбоотой.
-Х.БАТТУЛГЫН АЙЛЧЛАЛД ШИ ЖИНПИНЬ МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙГ УСТГАХ ШИЙДВЭРЭЭР ХАРИУ БАРИВ-
Харин Монголын газар зүйн байрлалын хувьд АНУ-аас цэрэг армийн дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бээжин хотноо айлчилсан. Тэр Хятадын ард түмэнтэй харилцаа холбоо зузаатгах гэж уг айлчлалыг хийсэн нь дамжиггүй. Гэтэл хариуд нь Ши Жиньпин хүйтэн цэвдгээр Өвөрмонголд монгол хэл, бичгийг устгах шийдвэр гаргасан.
Итгэлийг нь алдсан Хятадын эрх баригчдад уурссан монголчууд нийслэл хотынхоо төв талбайд жагсаал цуглаан хийсээр байгаа гэнэ. Хэрвээ Хятад орон Монголыг өөртөө нэгтгэж авахаар болбол Оросын тал ямар хариу үйлдэл хийх нь сонирхолтой. Учир нь Оросын ард түмэн Монгол улсыг дэмжиж ажилладаг боловч Монголын засгийн газар удахгүй кирилл үсгийг халж, босоо бичгээ ашигладаг болох төлөв ажиглагдаж байна.
Б.БУЯНДОРЖ
Эх сурвалж








