Жүжигчин Б.Навчаа пластик хагалгаанд оржээ
Эршүүд байдал, шударга шулуун үгтэй гэдгээрээ урлагийнхнаас ялгардаг хүн бол жүжигчин Б.Навчаа. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй тэрээр пластик мэс засалд орсон бөгөөд үүнийхээ үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр “Каринтенийг үр ашигтай өнгөрүүлсээн. Зовхи татах мэс маш их таалагдсан миний өөрийн давхрааг эвдэлгүй сэргээж өгсөн.Ulthera аппрат нь иййй хөөрхөн өвтгөнө гэхдээ зүгээр ккк.За тэгээд бусад нь өвтөлт бараг мэдрэхгүй нь сайхан.Аан нээрээ эдний массаж бол үнэн тасархай. Нүүр шууд жижгэрнэ. Баярлалаа Ж. Цэнгэлмаа захиралтай Sign Beauty Clinic хамт олондоо” гэжээ.
Түүний хувьд өдгөө 41 настай. Хоёр охины ээж тэрээр амьдралын жаргал зовлонг өөрийн биеэрээ мэдэрч явснаа нуудаггүй. Тэрээр эмэгтэй хүн 40 насандаа “засвар” хийлгэх нь зүгээр шүү хэмээн ойр дотныхондоо хэлдэг болсон гэнэ лээ.