Буудна хэмээн бичлэг хийсэн хөвгүүд сэтгүүлч Лодойсамбуу, Реппер Баабар нарын хүүхдүүд байжээ
Амралтын өдрөөр цахим орчинд "Хөвгүүд өөр хоорондоо надад буу байдгийг цагдаа нар мэдэж байгаа", “Би хүний гар, гэдэс, хөл рүү нь буудсан байхад МАНАЙ ААВ намайг чирээд гаргачихна” хэмээн ярьсан бичлэг цацагдсан юм.
Тэгвэл бичлэг хийсэн хөвгүүд сэтгүүлч Лодойсамбуу, Реппер Баабар нарын хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээллээд байна.
Өнөөдөр Ч. Лодойсамбуу цахим хуудаснаа хүүгээ шийтгэсэн талаар тайлбар бичжээ.
Тэрбээр “Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ а лд аж эндчихвий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болохоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй" хэмээжээ. Найзыгаа пид пид хийж ахуйд дундуурнь “пиун пиун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд мэлийж байгаад хичээлдээ явлаа. Одоо яаая гэхэв дээ алаг үр минь, чи өөрөө л эхэлсэн” хэмээн бичжээ.
Харин "Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар Ш.Баавар: "Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно оо" гэв.