Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Манай баячууд гэхдээ үнэхээр өлөн юм аа
Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Мөнгөтэй юм бол үр хүүхдэдээ зарцуул л даа. Ингэж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бид нараар төлүүлэн барин хөгийн баяжаад яах юм. Боломжтой байж өөрийнхөө хүүхдийн төлбөрийг өөрөө л төл л дөө. 5 жил ажиллаад тэглэгдэнэ гэж юу гэсэн ч үг юм, даварчихсан. Хуваагаад дээгүүрээ хамаг л боломж бололцоо юу байна, идэж уучих юм. Сан ман байвал цөлмөчихнө. Улсын цэцэрлэгийн хоол ундны мөнгө, ард иргэдийнх нь цалин гэж инээдтэй юм байгаа ш дээ, энэ яригдаад байгаа мөнгөнийх нь хажууд бол.
Татвар даатгал аль алийг нь төлмөөргүй санагдаж байна. Тэрний оронд төлж байгаа тэр мөнгөө цуглуулж байгаад хүүхдүүдээ дагуулаад гадагшаа яваад зугаалаад ирмээр байна. Эд нарыг тэжээмээргүй байна. Бид эх орондоо хүн шиг амьдармаар байна. Бидний карманаас гараа татчихдаг болоосой. Улс төр сонирхдоггүй ч үнэхээр бухимдаад байна." гэв.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)