Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гайхалтай хайрын түүх

2014 оны 3 сарын 18

Дэлхийн 2-р дайнд нийт 110 сая гаруй цэрэг татагдаж байсан гэдэг. Тэгвэл эдгээр цэргүүд дайны үед хэд хэдэн мянгаараа дайсны талд олзлогдож, хоригдож байхдаа эх нутагтаа очих тухай ямар их бодон шаналж байсан бол. Зугтах боломж л гарвал тэд амь өрсөн тэмүүлдэг байсан биз ээ.

 

Тэгвэл бид Их Британийн жирийн нэгэн цэрэг Гораций Джозеф Гризли (Horace Joseph Greasley) хорих лагераас 200 гаран удаа оргож мөн төдий удаа зөвхөн хайртай бүсгүйнхээ төлөө эргэн ирж байсан тухай нэгэн гайхалтай түүхийг хүргэж байна.
Энэ бол “Хүний бие махбодийг хорьж болохоос хүсэл, тэмүүллийг хэзээ ч хорьж чадахгүй” гэдгийг харуулсан амь өрссөн хайрын түүх юм. Лагерт хоригдож буй цэрэг эр өөрийн дурласан немци бүсгүйтэйгээ уулзах гэж дайн болж байгааг ч умартан хорих лагераас оргон очиж байсан нь түүний хайр ямар сохор, мөн ямар агуу байсныг илэрхийлнэ. Тэдний энэхүү нууц мэдэгдвэл хайртай залуу нь шууд буудуулах байсныг ч дурлалт бүсгүй Роса Раухенбах (Rosa Rauchenbach) мэдэж байлаа. Тэрээр өөрийнхөө еврей гаралтайгаа нууж Горацийн хоригдож байсан лагерьт орчуулагчаар ажилдаг байжээ.
/20 настай Горацию Гризли/
1918 оны 12 сарын 25-нд Английн Ибсток тосгонд Грейслейгийн гэр бүлд ихэр хүү мэндэлсний нэг нь Гораций байсан юм. Нөгөө ихэрийг Горальд гэдэг байв. Хожим хоёр хүүгийн нэг нь их алдартай, нөгөөгийх нь зөвхөн нэр нь л үлдэх хувь тавилан хүлээж байгааг хэн ч мэдээгүй юм.
1939 оны хавар нацистууд Чекословакыг эзлэх үеэр Гораций 20 настай өөрийн төрлөх хотдоо үсчингээр ажилладаг байж. Ийнхүү дайн дэгдэхэд Гораций бусад эрчүүдийн адил эх орноо хамгаалахаар Английн цэргийн армид элсэж Францыг зорьжээ. Түүнийг цэрэгт татагдах үед нэгэн үйлчлүүлэгч нь өндөр цалинтай гал сөнөөгчийн ажилд оруулж өгөх санал тависан ч тэрээр татгалзаж цэрэгт явсан байна.
1940 онд Дюнкеркагийг Германы арми эзлэх үед тэрээр олзлогдож, 70 хоногийн турш Бельги, Голланди, Францийн бүх нутаг дэвсгэрийг явган маршаар туулжээ. Өлсөж цангаж, ядарч туйлдсан түүнийг Польшийн Силезид байрлах хөдөлмөрийн лагерьт хувиарласан аж.
Хэдий хөдөлмөрийн лагерт хоригдож байгаа ч Гораци залуу хүн болгоны хүсэн мөрөөддөг хайр дурлалтайгаа тэнд учирчээ. Түүний хайрын эзэн нь Чулуун карьерын даргын 17 настай Роза хэмээх хорих лагерьт орчуулагчаар ажилладаг охин байв. Тэд анхны харцаараа дурлаж, улмаар энэ гэгээн хайрын түүх нь эхэлжээ.
Тэд ихэвчлэн лагерийн мужааны цехт уулздаг байсан бөгөөд ийм боломж хэрхэн олддог байсан нь одоо ч нууц хэвээр. Магадгүй хамгаалагч нар нь байдаггүй байсан, эсвэл тэдний уулзадтанд нэг их дургүйцдэггүй байсан уу? бүү мэд. Юутай ч тэдэнд аз тохиосон бололтой. Гэхдээ энэ бүгдийг хэн зохицуулж, нуун хайцаалж байсан нь сонин байдаг. Магад Розагын еврей гаралтайгаа нуусан тэдний гэр бүл, аав нь зохицуулдаг байсан байх боломжтой юм. Харамсалтай нь тэдний жаргалтай мөчүүд удаан үргэлжилсэнгүй бүх зүйл буруугаар эргэжээ. Горацийг зэргэлдээ лагерь болох Освенцимд хорих шийдвэр гарчээ. Гэсэн ч залуу сэтгэлээр унаж амиа хорлосонгүй, нулимстай нүдээр ч тааз ширтэн хэвтсэнгүй.
Тэрээр найзуудтайгаа нийлэн хоригдож байсан өрөөнийхөө цонхны сараалжыг авч модоор дууриалган хийж түүгээрээ гарч, хажуугийн ногооны талбай руу гарсан хонгил уханж, түүгээрээ оргодог байжээ. /итгэхэд бэрх л юм/

Гораций ийнхүү хажуугын лагерьт байсан найз бүсгүй дээрээ л очихийн тулд л оргодог байжээ. Түүний бие сэтгэл зөвхөн Роза руу л тэмүүлж байлаа. Заримдаа тэрээр 7 хоногт 3 удаа оргож гараад, буцаад ирдэг байсан бөгөөд хааяа найзууддаа талх, гахайн өөх гэх мэт хүнсний зүйл авчирч өгдөг байжээ. Мөн тэрээр нөхдийнхөө хүсэлтээр найз бүсгүйгээсээ жижиг радио хүлээн авагчийн эд анги авчирч угсран ВВС сонсдог байсан аж.

Гораций таван жил чулууны карьерт ажиллаж энэ хугацаанд 200 гаран удаа оргосон бөгөөд мөн төдий тооны удаа буцаж ирж байжээ. Тэрээр 1945 оны 5 сард суллагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
779
0 эможи
keyboard_arrow_up