Selena Gomez-ийн хайрын харц
2014 оны 9 сарын 19
Холливудын гүнж Selena Gomez болон поп од Justin Bieber нар багагүй хугацаанд хамт байсны эцэст салцгаасан билээ. Хөөрхөн гүнж маань Justin Bieber -ийн эцэс төгсгөлгүй шоу цэнгээн, бусад эмэгтэйчүүдтэй орооцолдохоос залхан салах шийдвэр гаргасан бол Justin Bieber харин түүнээс салах сонирхолгүй байгаагаа зарлаж байсан.
Ямартаа ч тэд нилээн удаан хугацаанд тусдаа байгаа ч тэдний бие биенээ гэсэн хайр нь гал халуун хэвээр байгаа бололтой. Сүүлийн үед тэднийг дахин болзож байгаа гэж шуугих болсон бөгөөд 9 сарын 14-нд Лос Анжиласт болсон нэгэн үдэшлэгийн үеэр тэдний бие бие рүгээ хайрын харцаар харж байгаа нь камерт өртөн үлдсэн байна. Мөн ойрын өдрүүдэд салсан хосууд маань хамтдаа хооллож, зугаалах болсон гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8998
0 эможи