Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сурталчилгааг зургадугаар сарын 11-нээс эхлүүлнэ

2016 оны 2 сарын 02

Сонгуулийн тойрог, мандатын асуудлыг өнгөрсөн баасан гаригт УИХ эцэслэж, хуучнаар нь буюу Увс, Завхан, Говь-Алтай, Хэнтий, Төв, Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн мандатуудыг хэвээр үлдээхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ  “УИХ-аас гаргасан тогтоолд   сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэхээр заасан.

Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авна.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсныг шинэ хуулиар өөрчилсөн.

Нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсныг больж ,СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг зургадугаар сарын 7-нд гардуулна” гэв.   Нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоох юм байна. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитын газар тогтоохоор шинэ хуулинд заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28455
0 эможи
keyboard_arrow_up