Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ, орон нутгийн сонгууль хамт явагдана

2016 оны 2 сарын 02

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь

Хийгдэх ажил

Хугацаа

хуулийн

хуанлийн

 

Нэг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ХЭСЭГ

 

1

Санал авах өдөр тогтоох

Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг)

(УИХ-ын 2016 оны ... дугаар тогтоол)

2016.1.31-нээс өмнө

2

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг)

2016.1.31-нээс өмнө

Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй  хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг)

3

Сонгуулийн хэсэг байгуулах

Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. (Хуулийн 23дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)

2016.3.01-нээс өмнө

4

Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид хүргүүлнэ.

(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг)

2016.3.05-ны дотор

Хэсгийн талаарх мэдээллийг хүлээн авсан улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг)

2016.3.10-ны дотор

5

Сонгууль товлон зарлах

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)

2016.4.25-наас өмнө

6

Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох

Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ... хүргүүлнэ.

(Хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг)

2016.5.15-наас өмнө тогтоож 2016.5.20-ноос өмнө хүргүүлэх

 

Хоёр. СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

7

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэг)

2016.3.01-нээс эхлэн

8

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах

Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнөбайгуулна.

(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг)

2016.4.20-ноос өмнө

9

Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнөбайгуулна.

(Хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг)

2016.4.25-наас өмнө

10

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг)

2016.4.30-аас эхлэн

11

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс байгуулах

Сонгуулийн төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, дэд дарга, сонгууль зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

 (Хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг)

2016.5.03-наас өмнө

12

Тус тусын харьяалах газарт буй сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Доор дурдсан байгууллага нь дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө...  хүргүүлнэ:

    61.8.1.улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

    61.8.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

    61.8.3.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээлэл болон санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

    61.8.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

    61.8.5.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд Монгол улсын харьяат болсон, харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан иргэний мэдээллийг.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8 дахь хэсэг)

2016.5.05-наас өмнө

13

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комиссыг байгуулах

Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

(Хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг)

2016.5.08-наас өмнө

14

 

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)

2016.5.08-наас эхлэн

2016.5.27-ны дотор

15

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлэх

Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн дотор гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг)

2016.5.29-ний дотор

16

Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2016.5.30-наас өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнөтомилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг)

17

Гадаад улсад байгаа сонгогч-дын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх

Төв комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэг)

2016.5.31-ний дотор

18

Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад ... өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд  хүргүүлнэ.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12 дахь хэсэг)

2016.6.04-нөөс өмнө

 

19

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн эсэхээ шалгасан байх

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дахь хэсэг)

2016.6.09-нөөс өмнө

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнөбичгээр гаргана. (Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэххэсэг)

20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэг)

2016.6.09-нөөс өмнө

21

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчдод танилцуулах

Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14 дэх хэсэг)

Сонгогч-дын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс

22

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж танилцуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нягтлан шалгасан гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг буцаан салбар комисст цахим хэлбэрээр илгээх бөгөөд уг жагсаалтыг салбар комисс гадаад санал авах өдрөөставаас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байршуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсэг)

2016.6.12-ноос өмнө

23

Сонгогч шилжих тухай хүсэлт гаргах

Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг)

2016.6.15-наас өмнө

24

Сонгогчийн шилжилт зогсоох

Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс          14 хоногийн өмнө зогсооно.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг)

2016.6.15

25

Сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах

Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийггурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг)

2016.6.17-ны дотор

26

Сонгогч шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөх

Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг)

2016.6.19-нөөс өмнө

27

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх

Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг)

2016.6.24-нөөс өмнө

Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг)

 

Гурав. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

 

28

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх

Нам, эвсэл нь ... Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэг)

2016.4.30-наас өмнө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28474
0 эможи
keyboard_arrow_up