Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Завханд хэн өрсөлдөх вэ

2016 оны 3 сарын 17

УИХ-ын 2016 оны сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдлээ. Энэ үед намаасаа нэр дэвших эрх авахыг горилж буй хүмүүс олон байна. Чухам хэнийг аль тойрогт сойхоо намууд дотооддоо албан ёсоор ярилцаагүй ч заримынх нь тохироо хийгдээд буй.

Бид хэн хаана дэвших талаар мэдээлэл бэлтгэн хүргэж буй. Энэ удаа УИХ-ын 9 дүгээр тойргийг онцолж байна. Завхан аймаг хоёр мандаттай. 2012 оны сонгуулиас өмнө тус аймагт гурван мандаттай байсан юм. Намын жагсаалт гэгч зүйл гарч ирсэн учраас Завханы нэг мандатыг хассан билээ.

МАН

УИХ-ын өнгөрсөн зургаан удаагийн сонгуулиар МАН хамгийн багадаа Завханаас нэг суудал авч байв. Бүр 2008 онд Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу гээд МАН /тухайн үеийн МАХН/-ын гурван гишүүн завханчуудыг төлөөлөн УИХ-д сууж байлаа.

МАН хамгийн багадаа Завханаас нэг суудал авч байв. Завхан аймаг ерөнхийдөө улаан тойрог.

Завхан аймаг ерөнхийдөө улаан тойрог. Баруун аймаг дундаас Говь-Алтай, Увс, Завхан улаан талдаа тойрог юм. 2012 оны сонгуулиар завханчууд МАН-ын гишүүн Д.Оюунхорол, аймгийн Засаг дарга Я.Санжмятав нарыг сонгож, өнгө алаглуулсан. .

Энэ удаа Завхан аймагт МАН-аас шинэ хүн нэр дэвшихээр тойргоо тордож усалж байгаа нь “Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу аж. Түүний ах Ш.Сайхансамбуу ч төрөлх нутагтаа хүч үзэх сонирхолтой байгаа ч намаасаа дэмжлэг авах эсэхдээ итгэл муу байгаа гэсэн. Нам нь дэмжихгүй бол бие дааж нэр дэвшихээр бэлтгэж буй гэх. Гэхдээ дүүтэйгээ тойрог булаацалдаж Завханд нэр дэвшихгүйгээр Баянзүрх дүүрэгт өрсөлдөнө гэсэн яриа хэдийнэ гараад амжжээ.Ш.Батсамбуугийн хувьд улс төрд шинэ хүн юм.

Энэ удаад МАН-аас шинэ хүн нэр дэвшихээр тойргоо тордож байгаа нь Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу аж. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тойрогтоо дахин өрсөлдөнө гэж харах хүн олон ч энэ удаа намын жагсаалтад дээгүүрт бичигдэнэ гэх мэдээлэл байна. Тэрээр тойргоос УИХ-д гурван удаа сонгогдсон МАН-ын туршлагатай улс төрчдийн нэг юм. Нөгөөтэйгүүр 2012 оны сонгуульд МАН жагсаалтын эхний 5-д эмэгтэй хүн оруулаагүй нь сөрөг пи-ар авчирсан гэх. Тус нам 2012 сонгуулиар намын жагсаалтад 28 хүн оруулахдаа 10-т УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг багтаасан. Тиймээс энэ удаагийн сонгуулиар намдаа суудал авчирсан Д.Оюунхорол гишүүнийг жагсаалтын дээгүүрт бичихээр дотоодоо ярилцсан гэх.  

Түүнчлэн Завханд өрсөлдөхөөр зэхэж буй хүний нэг бол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг юм. Бөхөд хайртай монголын ард түмэн түүнд санал өгөх магадлал өндөр. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон жишээг дурдаж болно. Тэр Завханд ч нэр хүнд сайтай гэсэн.

Ц.Цэрэнпунцагаас гадна 2008 онд УИХ-ын гишүүнээр Завханаас сонгогдож, өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон Д.Балдан-Очир даагаа нэхэхээр бэлтгэж байгаа аж. Мэдээж нам нь нэр дэвших эрх өгвөл шүү дээ.Түүнд нам нь “виз” дарахгүй бол бие дааж нэр дэвшин гэх мэдээлэл байна.

АН

АН-д Завханаас өрсөлдөхөөр зэхэж буй хүн олон байна. Мэдээж УИХ-ын гишүүн Я.Санжмятав өрсөлдөнө.Тэрээр 2008-2012 онд аймгийн Засаг даргын албыг нэр төртэй хашиж, нутаг орондоо олон зүйл хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилд ч нутагтаа төсөв мөнгө хуваарилах, хөгжил дэвшлийн төлөө ялангуяа Завханы багачуудын оюунд хөрөнгө оруулалт хийхээр багагүй ажил хийсэн, эхлүүлсэн нэгэн. Тиймээс завханчууд түүнийг дахин сонгож, төр төлөөлүүлэх магадлал өндөр. Түүний рейтинг ч дээгүүр байгаа гэсэн.

АН-аас Завханд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Батсайхан нар нэр дэвшинэ.

Түүнтэй зэрэгцэн Төрийн банкны захирал асан Д.Батсайхан нэр дэвшинэ. Тэрээр 2016 онд заавал нэр дэвшин гэсэн ам өчигтэйгээр 2012 онд нэрээ татаж байжээ. Тиймээс ч оны өмнө ажлаа өгөн тойргоо тордож явна.  

Тэднээс гадна СЗХ-ны дарга асан З.Нарантуяагийн нэр дуулдаж байна. Гэхдээ тэр хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа. Нам нь дэмжвэл нэр дэвших бодолтой байгаа аж. АН-ын “Шонхор” фракцид харьяалагддаг.

Завхан аймаг хоёр мандаттай учир нам бүрээс ийм тооны хүн нэр дэвшиж таарна. Тиймээс намууд дотооддоо нухацтай ярилцсаны дүнд, мөн намын даргад ойр байсан хүндээ нэр дэвших “виз” өгөх биз ээ.

Завханаас өнгөрсөн хугацаанд хэн сонгогдож байв

1992 он Н.Багабанди, Ц.Намхайнямбуу, С.Нямзагд
1996 он Н.Багабанди /МАХН/, Ц.Ганхуяг/АХ эвсэл/, Н.Батцэцэг/АХ эсвэл/
2000 он Б.Шаравсамбуу /МАХН/, Ш.Отгонбилэг /МАХН/, Д.Оюунхорол /МАХН/
2004 он Ч.Содномцэрэн /АН/, Д.Туяа /МАХН/, Я.Санжмятав /АН/
2008 он Д.Балдан-Очир /МАН/, Д.Оюунхорол /МАН/, Ш.Сайхансамбуу /МАН/
2012 он Д.Оюунхорол /МАН/, Я.Санжмятав/АН/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30235
0 эможи
keyboard_arrow_up