Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг 9 -17 сая төгрөгөөр тогтоолоо

2016 оны 4 сарын 01

Монголын Үндэсний аудитын газрын харьяа,  Булган аймгийн аудитын газар  сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 135 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчдын болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 9 -17  сая төгрөгөөр тогтоосон байна.

Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан  “Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэсэн хуулийн  дагуу  баталгаажуулан аймгийн ИТХ-д хүргүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30959
0 эможи
keyboard_arrow_up