Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийг энэ сарын 8-ны өдрөөс товлон зарлахаар боллоо

2016 оны 4 сарын 07

 УИХ-ын хаврын чуулганы анхны хуралдаан 9 цаг 45 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн гараагүй тул асуудлаа батлав. Ингэснээр товын дагуу “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж танилцуулав.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна гэж тус тус заасны дагуу СЕХ ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д уламжилсан нь энэ юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тов зарласнаас хойш сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж болзошгүй асуудлыг СЕХ хэрхэн харж байна вэ гэсэн асуудлыг тодруулсан. Ингэхэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, "Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийг заасан. Уг бүрэн эрхэд УИХ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан. Иймд хуулинд өөрчлөлт асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Иймээс УИХ-ыг төлөөлж СЕХ хариулт өгөх боломжгүй" гэв.

Тогтоолын төсөлд энэ оны ээлжит сонгуулийг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан. Ингээд санал хураалт явуулахад 87 хувь нь дэмжсэнээр уг тогтоолыг баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31235
0 эможи
keyboard_arrow_up