Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос цахим хурал хийв

2016 оны 4 сарын 28

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны гишүүдтэй цахим хурал хийв.

Энэ үеэр сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан  бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг  чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг  зөвлөв.

Мөн аймаг, нийслэлийн сонгууль  богино хугацаанд явагдах тул  хуулийн дагуу шаргуу зохион байгуулахад анхаарах, сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид идэвхтэй, хариуцлагатай, хуулийн зүйл, заалт нэг бүрийг хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголттой байх нь чухал гэдгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан онцлон тэмдэглэж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32351
0 эможи
keyboard_arrow_up