Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН сонгуульд оролцохоо СЕХ-нд илэрхийллээ

2016 оны 4 сарын 28

МАН-ын удирдлагууд 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд илэрхийллээ.

Монгол Ардын нам Сонгуулийн хуульд заасны дагуу энэ сарын 20-ны өдөр мөрийн хөтөлбөрөө Аудитын газар аваачиж өгсөн. Харин өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох албан бичиг болон мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд МАН-ын удирдлагууд хүлээлгэн өглөө.

Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд "Сонгуулийн хуульд заасны дагуу МАН сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэр, мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа. Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан. Нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуульд орон ялалт байгуулж, иргэдээ ядуурлаас эх орноо өрийн дарамтаас хөнгөлөх, эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг арилгах, төрийн дампуурлыг засах, хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид дэвшүүлж байна.

Бидний мөрийн хөтөлбөр Үндэсний Аудитын газарт өгсний дагуу дүгнэлт гаргасан. Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө эцэслэн хэлэлцэж, СЕХ-нд өгч байгаа. Аудитын газраас энэ сарын 27-ны өдрийн 770 тоот анхны дүгнэлтийг манайд өгсөн. Бид СЕХ-нд хуульд заасан хугацааны хамгийн эхний өдөр, нэгдүгээрт бүртгүүлж байна.

Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж Монголыг аврах төв штабаа гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж, намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахаар болно. Нийт 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улс орон даяар МАН-ын сонгуулийг зохион байгуулах төв штабаа байгууллаа" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32365
0 эможи
keyboard_arrow_up