Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

2016 оны 4 сарын 29

Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр тус намын дарга З.Энхболд “Өнгөрсөн хугацаанд манай намын зүгээс “Монгол хүн-2020" хөтөлбөрөө 100 хувийн үр дүнтэй хэрэгжүүлэх боломж дутмаг байлаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө эргээд дүгнэхэд 100 хувь биелсэн ажлууд ч байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой хэд хэдэн заалтууд хангалтгүй биелсэн байна. АН-ыг засгийн эрхийг авах үед уул уурхайн бүтээгдэхүүний уналттай холбоотой хэцүү хүнд үе сорил бэрхшээлтэй тулгарсан. Гэсэн ч эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хямралыг давахаар ажиллаж, иргэдээ тогтмол орлоготой, ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан гэж үзэж байгаа. Ирэх дөрвөн жил баялаг бүтээгчдийг дэмжиж уул уурхайн экспортоо хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дөрвөн жилд эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавьж чадсан. Ардчилсан нам сонгуульд олонхийн саналыг авахыг хүсч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32433
0 эможи
keyboard_arrow_up