Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-аас ХЭВЛЭЛИЙНХЭНД хандаж уриалга гаргалаа

2016 оны 4 сарын 29

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд дээрхи заалтыг зөрчсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хууль зүйн яаманд дүгнэлт гарган өгч хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл, цахим хуудасны хандалтыг 6 сарын хугацаагаар түтгэлзүүлэхээр хуульчилсан байна.

 
Иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг уриалж байна. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд "Монгол Улсын Сонгуулийн тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг анхааруулж байна.
 
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32434
0 эможи
keyboard_arrow_up