Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуульд 13 нам, гурван эвсэл оролцоно

2016 оны 5 сарын 02
 

Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд  ирүүлж дууслаа. Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ  ирүүлэв.

Одоо Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус  нягтлан шалгаж байна.  Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Сонгуульд оролцох намууд

  • Монгол ардын нам
  • Монголын консерватив нам
  • Бүгд найрамдах нам
  • Монголын ардчилсан хөдөлгөөний нам
  • Ардчилсан нам
  • Монгол ардын хувьсгалт нам 
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Ард түмнээ хайрлая нам 
  • Монголын социал демократ нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Иргэний зориг-Ногоон нам
  • Хөдөлмөрийн үндэсний нам
  • Монголын уламжлалын нэгдсэн нам 

Эвсэл

  • “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл
  • Эх орончдын нэгдсэн эвсэл
  • “ХААН сонголт” эвсэл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32492
0 эможи
keyboard_arrow_up