Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХҮ нам хоёр өөр тамгатай бичиг ирүүлсэн учраас СЕХ бүртгээгүй

2016 оны 5 сарын 04

УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл Сонгуулийн Ерөнхий хороонд өгсөн байна. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардууллаа. Сонгуулийн ерөнхий хороо  Хөдөлмөрийн Үндэсний нам болон Иргэний зориг ногоон намыг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, СЕХ-ноос Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний намуудыг бүртгэжээ. Харин Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, “ХАМУГ” Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслүүд тус тус батламжаа гардан авлаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Сонгуулийн ерөнхий хороо хоёр намыг бүртгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар энэ хоёр намыг бүртгээгүй юм бэ?

-Нам, эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материалаа өгсөн. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарсан. ХҮ нам, ИЗНН хоёр намыг бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮ намын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32669
0 эможи
keyboard_arrow_up