Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй боллоо

2016 оны 5 сарын 10

 Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон.

Уг хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ. Жил бүр шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өмнө нь хуучин хорооноосоо хасалт хийлгэж нүүж очсон хороондоо бүртгүүлдэг байсан бол шинэ хуульд иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгажээ. Одоогоор Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдээд байгаа аж.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32944
0 эможи
keyboard_arrow_up