Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧИД ӨНӨӨДӨР 17 ЦАГААС ӨМНӨ НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД БҮРТГҮҮЛНЭ

2016 оны 5 сарын 12
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, 49 бие даан нэр дэвшигч 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх юм.
 
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Сонгуулийн хороо ээлжит хурлаа хийлээ. Хурлаар нам, эвслээс нэр дэвшүүлсэн материал хүлээн авах ажлын зохион байгуулалтын тухай, Бие даагчдын материал хүлээн авах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан 501-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг шалгахдаа 10-аас доошгүй хувийг түүвэрлэн тулгаж, шаардлагатай бол тухай иргэнтэй биечлэн уулзана.  

Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд :
  • Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
  • Нэр дэвшигчийн жагсаалт
  • Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
  • Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
  • Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар
Харин бие даан нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 14-ний 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд:
  • Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
  • Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /
  • Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33087
0 эможи
keyboard_arrow_up