Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Намууд Говь-Алтайд 223 сая, Булганд 119 сая төгрөг зарцуулна

2016 оны 5 сарын 20

Үндэсний  аудитын газраас  өнгөрсөн гуравдугаар сард нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг гурван тэрбум 400 сая төгрөгөөр тогтоосон. Сонгуулийн хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан, зардлын хэмжээг дахин шинэчилжээ.

Шинэ тогтоосон дүн нь 4.4 тэрбум бөгөөд өмнөх  тооцооллоос нэг тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ингэхдээ газар нутгийн байршил, сонгогчийн тоог харгалзан үзэж, тойрог бүр дээр өөр дүн гаргасан байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн долдугаар тойрогт нам эвслүүдийг  112 сая төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн бол наймдугаар тойрогт нь 124 сая болон өссөн байна.

Харин нэг тойрогтой аймгуудын хувьд сонгуулийн зардлын хэмжээ нь нэлээд өндөр байгаа юм. Тодруулбал, Булган аймагт намууд 199 сая төгрөг зарцуулж болох бол харьцангуй алслагдмал, том газар нутагтай Говь-Алтай аймагт 223 сая төгрөг байхаар тооцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33551
0 эможи
keyboard_arrow_up