Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дуучин Нара гарын үсэг цуглуулах рекордыг эвджээ

2016 оны 5 сарын 24

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 23-наас эхэлж дэвших тойргоосоо 801 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхийлэн орсон. Аймаг, дүүрэг бүрт нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулах ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогчдынхоо гарын үсгийг давуулан биелүүлж яваа сурагтай.

Түүний хувьд энэ талаараа "Өөр дүүрэг, хорооноос хүртэл гарын үсэг зурахаар хүмүүс ирж байна. Харамсалтай нь 69-р тойрогт 8,10,12,13,14,22р хороонууд тус, тус багтаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй гарын үсэг цуглуулаад байна. Сайны хажуугаар саар гэгч хэзээд байдаг учраас ганц, хоёр зохион байгуулалтай байж болзошгүй цөөн хэдэн асуудлууд байна.  Хэдийгээр 801 хүний гарын үсэг гэж заасан ч  магадлашгүй байдал үүсэхээс сэргийлж 3000 гарын үсэг цуглуулахаар зорьж байгаа" хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33756
0 эможи
keyboard_arrow_up