Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Батчимэг нэрээ татаж, урьдчилсан байдлаар Л.Эрдэнэчимэг уналаа

2016 оны 5 сарын 27

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. Харин өнгөрсөн өдрүүдэд АН-ын аймаг, дүүргийн намын хороод хуралдаж, тухайн тойргоос нэр  дэвших хүмүүсээ тодруулсан. Өмнө нь намын даргын зүгээс тухайн тойрогт нэр дэвших хүмүүсийг сонгоод саналаа намын хороод руу илгээдэг байсан бол энэ жил намын хороод саналаа ҮЗХ-д оруулж байгаа юм.

Тэгэхээр эцсийн шийдвэр намын даргын санал болоод ҮЗХ-ны хуралдааны  нууц санал хураалтаар гарна гэсэн үг. Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан дээр эрх баригч намын анхаарах чухал асуудлын нэг нь эмэгтэйчүүдийн квотыг хуульд нийцүүлэн 20 хувьд хүргэх явдал юм.

Учир нь, намын хороод дээр эмэгтэйчүүд гишүүд нэрээ татах юм уу,олонхийн санал авч чадахгүйд хүрсэн тохиолдлууд гарсан. Тухайлбал, Орхон аймгийн АН-аас М.Батчимэг гишүүн нэрээ татсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг гишүүн саналын зөрүүгээр унахад хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33926
0 эможи
keyboard_arrow_up