Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ИНФОГРАФИК: Хэн, хэн хаана нэр дэвших вэ

2016 оны 5 сарын 27

УВС, ХОВД, ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС
НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮС

songuuli

ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ГОВЬСҮМБЭР
АЙМГААС НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮС

songuuli

СҮХБААТАР, ХЭНТИЙ, ДОРНОГОВЬ, ДОРНОД АЙМГААС
НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮС

songuuli

ОРХОН, ДАРХАН-УУЛ, ХӨВСГӨЛ, ТӨВ, СЭЛЭНГЭ, БУЛГАН, АРХАНГАЙ
АЙМГААС НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮС

songuuli

УИХ-д нэр дэвших хүмүүсийг энэ сар сарын 23-наас 28-ны хооронд тодруулна. Урьдчилсан байдлаар хэн, хэн хаанаас нэр дэвших хар зураг гарчээ. Ерөнхийдөө аймаг, нийслэлийн тойрог, мандатын асуудал шийдэгдсэн учраас нэр дэвших магадлалтай хүмүүсийг хэвлэлийнхэн бичиж байна. Тухайлбал, Архангай аймаг гурван мандаттай бөгөөд Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын нэр яригдаж байгаа. Өнгөрсөн сонгуулиар Архангайгаас сонгогдсон Сангийн сайд Б.Болор Баянзүрх дүүрэгт нэр дэвших аж. Баянзүрх дүүргийн хувьд мандатын тоо зургаа болж нэмэгдсэн билээ. Харин МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын нэр дуулдаж буй юм. Мөн НАМЗХ-ны тэргүүн Г.Тэмүүлэн Архангайд хүч үзэхээр болжээ.

Баян-Өлгий аймаг мөн л гурван тойрогтой бөгөөд АН-аас УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Д.Мурат нарын нэр яригдаж байгаа аж. МАН-аас А.Тлейхан, А.Баделхан, Ж.Сауле нарын нэр дуулдаж байна. Харин Баянхонгор аймгийн гурван тойрогт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар АН-аас нэр дэвших бол гурав дахь хүнээр Ц.Жаргал яригдаж байгаа юм. Энэ тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар байгаа аж. Булган аймгийн нэг тойрог дээр АН-аас О.Амартүвшин, МАН-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын нэр яригдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нар Дорнодын хоёр тойрог дээр АН-аас дэвшиж магадгүй юм байна. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт Дорнодод нэр дэвшинэ гэдгээ хэлсэн билээ. МАН-аас Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар тус аймгаас нэр дэвших аж.

Дундговь аймгийн нэг тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАН-аас Б.Амарсанаа өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Завхан аймагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав, СЗХ-ны дарга асан З.Нарантуяа нар АН-аас нэр дэвших бол МАН-аас Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, “Сонор трейд”-ийн Б.Энхболд нарын нэр яригдаж байна. Сэлэнгэ аймагт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар АН-аас нэр дэвших бол МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь нарын нэр дуулдаж байна. Энэ мэт аймгуудад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар тодорчээ.

Улаанбаатар хотын мандатыг нэмэгдүүлсэн бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Б.Болор, Д.Зоригт, Р.Булгамаа нарын нэр дуулдаж байна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Төмөрчулуун, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын хүмүүс нэр дэвшихээр яригдаж байгаа аж.


Хан-Уул, Багахангай дүүрэг нэгдээд, дөрвөн тойрогтой болсон бөгөөд АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа нарын нэр яригдаж байна. Гэхдээ Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт нэр дэвших магадлал өндөр байгаа аж. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Б.Лхагважав, П.Анужин нарын нэр яригдаж байна.


Сүхбаатар, Багануур дүүргийн дөрвөн тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.мэдрээ нарын нэр дуулдаж байгаа бол МАН-аас Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар дэвшиж магадгүй аж.


Чингэлтэй, Налайх дүүргийн дөрвөн тойрог дээр АН-аас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Б.Батбаатар нар, МАН-аас Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарын нэр яригдаж байгаа аж.


Баянголын дөрвөн тойрог дээр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын нэр яригдаж байгаа бол нэг тойрог дээр нь ИЗНН-ын С.Дэмбэрэл нэр дэвшиж магадгүй аж. Харин МАН-аас БГД-ийн Засаг дарга асан Л.Амгалан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар нар нэр дэвших магадлалтай юм байна.


Сонгинохайрхан дүүргийн зургаан тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ш.Түвдэндорж, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Б.Ургамалцэцэг, Ө.Пүрэвбаатар нарын нэр яригдаж байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Д.Дэмбэрэл, Х.Нямбаатар, С.Түмэнгэрэл, Б.Ундармаа нар нэр дэвших магадал өндөр байгаа аж. Гэхдээ дээрх нэрс албан ёсоор баталгаажаагүй. Учир нь нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ сарын 23-наас эхлэх бөгөөд өмнө нь намын удирдах байгууллагууд нэр дэвшигчдийг тодруулах талаараа хуралдах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33938
0 эможи
keyboard_arrow_up