Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаяр мэдээлэл хийлээ

2016 оны 6 сарын 02

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос зарим нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан. Эдгээр нэр дэвшигчдийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян багтсан билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34225
0 эможи
keyboard_arrow_up