Энэ пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА
2020 оны 10 сарын 12
Аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт бүх нийтээр амарна.
2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан. Энэ дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах юм.
Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
620371
3 эможи
Зочин
2020-10-12 11:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: