СЕХ: Улсын хэмжээнд 11:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 15.2%-тай байна
2020 оны 10 сарын 15
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцыг мэдээлж байна. /2020.10.15-ны 12:00 цагийн байдлаар/
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа 2148 хэсэг дээр явагдаж байна. Өглөө 07:00 цаг эхэлсэн. 10:30-11:00 цагийн байдлаар хэсгийн хороодоос ирцийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.
Аймгуудын хэмжээнд ирц 16.4 хувь, харин нийслэлийн хэмжээнд 13.7 хувийн ирцтэй байна. 2020 оны Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц улсын хэмжээнд 11:00 цагийн байдлын 15.2%-ийн ирцтэй байна.
" гэлээ.
Тухайлбал,
- Багахангай дүүрэг 24.5 хувь,
- Багануур дүүрэг 16.9 хувь,
- Баянгол дүүрэг 14.8 хувь,
- Баянзүрх дүүрэг 13.2 хувь,
- Налайх дүүрэг 16.4 хувь,
- Сонгинохайрхан дүүрэг 14 хувь,
- Сүхбаатар дүүрэг 14.9 хувь,
- Хан-Уул дүүрэг 13 хувь,
- Чингэлтэй дүүрэг 10.3 хувьтай байна.
Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 11.7 хувьтай байна.
- Архангай аймаг 16.5 хувь,
- Баян-Өлгий аймаг 13.1 хувь,
- Баянхонгор аймаг 15.3 хувь,
- Булган аймаг 17.7 хувь,
- Говь-Алтай аймаг 21.9 хувь,
- Говьсүмбэр аймаг 15.6 хувь,
- Дорнод аймаг 18.6 хувь,
- Дорноговь аймаг 18.1 хувь,
- Дундговь аймаг 18.1 хувь,
- Завхан аймаг 3.3 хувь,
- Өвөрхангай аймаг 19.1,
- Өмнөговь аймаг 20.9 хувь,
- Сүхбаатар аймаг 25 хувь,
- Сэлэнгэ аймаг 12.7 хувь,
- Төв аймаг 17.8 хувь,
- Увс аймаг 22.7 хувь,
- Ховд 18.9 хувь,
- Хөвсгөл аймаг 11.5 хувь,
- Хэнтий аймаг 20.3 хувь,
- Дархан-Уул аймаг 10.7,
- Орхон аймаг 16 хувийн ирцтэй байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620482
0 эможи
Зочин
2020-10-16 08:08
Зочин
2020-10-15 12:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: