Хан-Уул дүүргийг архи үйлдвэрлэгчид УДИРДАХ УУ
Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, дүнгээ эцэслээд буй. Тэгвэл орон нутгийн сонгуулийн дараа НИТХ-д ХҮН намаас сонгогдсон П.Наранбаяр болон АПУ ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн н.Батбаяр нар өөрсдийн твиттер хуудаснаа нийгэмд архидалтыг дэмжсэн, иргэдээ архичид хэмээн басамжилсан постуудыг жиргэжээ. Улмаар НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэнг элдвээр доромжлон, басамжлан "Архигүй дүүрэг" болгоно гэсэн түүнийг НИТХ-ын сонгуульд гараагүйд ихэд баярлан басамжилжээ. Энэ талаар Б.Цэрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна. Тэрээр "Миний бие гэмт хэрэг зөрчлийн гол шалтгаан архидалтын асуудлыг хөндсөн нь архины бикнес эрхлэгчдийн дургүйцлийг ихээр хүргэжээ" хэмээн бичсэн байна.
Өнөөдөр манай нийгэмд архидалт өндөрөө авч, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн гаралт тасралтгүй өссөөр байгаа билээ. Ямартай ч архи үйлдвэрлэгчид Хан-Уул дүүргийг архигүй дүүрэг болгохыг хүсээгүй аж. Тэдэнд иргэдийн эрүүл аюулгүй амьдрал биш бизнес, ашиг орлого л чухал гэсэн санааг жиргээгээрээ харуулж байна.