СЕХ: Дөрвөн аймагт дахин нэмэлт САНАЛ ХУРААЛТ явагдана
2020 оны 10 сарын 27
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 62 тойрогт нэмэлт санал хураалт 2020 оны аравдугаар сарын 25-нд явагдсан тухай мэдээлсэн.
Гэвч Говь-Алтайн Тайшир, Завханы Нөмрөг, Сэлэнгийн Зүүнбүрэн, Увсын Зүүнхангай сумдад нэр дэвшигчийн санал тэнцсэн тул дахин нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна.
Дээрх дөрвөн аймагт ирэх Бямба гарагт нэмэлт санал хураахаар болсон тухай Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620720
0 эможи
Зочин
2020-10-27 13:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: