УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд санал өгөх эрхтэй эсэхээ шалгаарай УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд санал өгөх эрхтэй эсэхээ шалгаарай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд санал өгөх эрхтэй эсэхээ шалгаарай

2021 оны 1 сарын 31

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд санал өгөх эрхтэй эсэхээ шалгаарай

Иргэн Та 2021 оны зургадугаар сарын 9-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль"-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай!


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасан. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг өөрийн цахим хуудаст байршууллаа.

Та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч, регистрийн дугаараа оруулж, өөрт холбогдох мэдээллээ шалгах бөгөөд хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890 дугаарт холбогдож лавлана уу.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргахыг анхаарна уу.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг … ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түр зогсоосон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/59 тоот тушаал гарсан.

Уг тушаалаар иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан аймаг, нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд тус тус  даалгасан байна.

Ташрамд дурдахад, Улсын Их Хурлын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн. Иймд Улсын Их Хурал нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн юм.

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623212
0 эможи

keyboard_arrow_up