МАН, ХҮН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, АН-д асуудлаа шийдэх хугацаа өглөө МАН, ХҮН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, АН-д асуудлаа шийдэх хугацаа өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАН, ХҮН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, АН-д асуудлаа шийдэх хугацаа өглөө

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд хуульд заасны дагуу өнөөдрийн дотор нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу намууд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд хандлаа.

МАН болон Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авлаа.

Харин хоёр хуваагдаж хоёр талд нэг нэг хүнийг нэр дэвшүүлээд буй АН-аас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, та бүхэн дотооддоо асуудлаа шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626517
1 эможи

keyboard_arrow_up