СЕХ-ны МЭДЭГДЭЛ: АН-аас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авлаа СЕХ-ны МЭДЭГДЭЛ: АН-аас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЕХ-ны МЭДЭГДЭЛ: АН-аас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авлаа

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн /2021-5-05/ шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа.

Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626550
2 эможи

зочин
2021-05-06 08:56
хэн байх нь хамаагүй хуулийн дагуу байвал болоо шүү
Зочин
2021-05-06 06:42
зөв өө төрийн байгууллага аль хулгайчийнх нь талд орохов, бичиг цаасаа л баримтална ш дээ
keyboard_arrow_up