С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ
2021 оны 5 сарын 06
Албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд хоёр тал тус бүрдээ хандсан.
Иймд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь СЕХ дээрх хоёр хүний материалыг бүгдийг нь хянаж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм.
Тодруулбал,
- Улсын Дээд шүүхээс СЕХ-нд ирүүлсэн албан тоотод “АН-ын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхээр 2017 онй 3 дугаар сарын 15-ны өдийн 01 дүгээр тогтоолоор бүртгэжээ. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа уламжилж байна” гэсэн байна.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт “АН-ын тэмдгийн /Ц.Тувааны хэрэглэж байсан тамга/ 1117237845 тоот хяналтын дугаарыг хүчингүй болгож 9020120477 тоот тэмдгийн хяналтын дугаар олгосон байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
626558
2 эможи
Баасандулам
2021-05-06 09:29
Намын нь дүрэмд нь ялагдсан намын дарга огцорно гэсэн байдаг гээд л тамга өгөө биз дээ одоо бол сонгуулийн хороо бүртгэдэг нь зөв л байх шүү гишүүд нь яах бол оо за за амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: