Сонгуулийн сурталчилгаа ирэх Даваа гарагт эхэлж, 14 хоног үргэлжилнэ
2021 оны 5 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх Даваа гарагт эхэлнэ.
Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627078
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: