Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийн үнэмлэхээ гардсаныхаа дараа хэлсэн ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
2021 оны 5 сарын 24
Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу маш хариуцлагатай институтын тэргүүн юм.
- Хүн биш хууль засагладаг төр улстай болох ёстой.
- Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана.
- Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
- Монголын ард түмний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
- Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг гэдэг бол бурхны хишиг. Монголын иргэн бүр үүнээс ижил тэнцүү хүртэх ёстой.
- Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хууль бус шударга бус тогтолцоог таслан зогсооход анхааран тавьж ажиллана.
- Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг үүсгэн байгуулж иргэддээ баялгийг тэгш хуваарилна.
- НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
- Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
4
1
627255
8 эможи
Зочин
2021-05-24 20:42
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ 1 цагийн өмнө 192.82.76.40
ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА
Интермед эмнэлэгт Спутник 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг хуурсан байна.
Мөнгөө төлсөн хүмүүсээ маргааш Интермед эмнэлгийн өмнө очиж жагсацгааяа.
Интермед эмнэлэг иргэдийн амь нас эрүүл мэндээр бүү тогол.
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ хариуцлагаа хүлээ !!!!!!!!!!!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: