Дорнод аймгийн сонгогчид У.Хүрэлсүхийг дэмжиж, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхийг хүслээ Дорнод аймгийн сонгогчид У.Хүрэлсүхийг дэмжиж, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхийг хүслээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дорнод аймгийн сонгогчид У.Хүрэлсүхийг дэмжиж, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхийг хүслээ

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.24/  Дорнод аймагт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой уулзлаа.

Энэ үеэр  нэр дэвшигч У.Хүрэлсүх  улс шиг улс, төр шиг төрийг ахмад үеийнхэн маань бий болгосон. Эргээд бодоход бидний аав, ээж жаргаагүй. Тэд бүхий л зүйлээ эх орон, үр хүүхдийнхээ төлөө зориулсан байдаг. Иймд ахмадууддаа баярлаж байгаагаа энэ цаг үед онцолж байна гээд “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч, хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Түүнчлэн улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. 

Arslan.mn

Эцэст нь хэлэхэд хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг  бий болгох ёстой. Үүний тулд 4-10 жилийн хугацаа хэрэгтэй. Ирэх 30 жилд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, төлөвлөгөөг бид баталсан. Дорнод аймагт Эрээнцав-Бичигтийг төмөр замтай холбох ёстой. Дорнод аймагт Хавиргын автозам барих шаардлага бий. Цахилгаан станцтай болно. Төмөр зам бол хөгжил дэвшлийн төмөр судас байдаг. Нефтийн төмөр замыг бид өөрсдөө барьж чадсан. Одоо Тавантолгойн төмөр замыг барьж байна.  Иргэд төрийн албаны үйлчилгээг гэрээсээ авдаг болсон. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “E-mongolia” төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа. Одоогоор 500 гаруй төрийн үйлчилгээг цахимаар авч, иргэд ашиглаж байна.

Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжих ёстой. Импортоос экспортод шилжих зорилт тавин ажиллах ёстой. Миний мөрийн хөтөлбөрийн зорилт  энэ юм” гэлээ.  

Дорнод аймгийн залуусын хувьд мөрийн хөтөлбөртөө залуусыг дэмжих заалт тусгасан нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадад суралцсан залуусыг ажлын байраар хангаад зогсохгүй төрөөс орон сууцны дэмжлэгт хамруулах нь зөв бодлого гэж  тэд үзэж байлаа.

Иргэд нийгэмд шударга ёсыг тогтоож, байгалийн баялгийг иргэн бүр ижил тэгш хүртэх ёстойг тодотгоод  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон зөв шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа хэлж, дэмжихээ илэрхийлсэн юм.  

Түүнчлэн цар тахлын үед орон сууцны дулаан, усны төлбөрийг төрөөс төлсөн нь ихээхэн дэмжлэг болсныг  цөөнгүй иргэн  онцолж байв. Мөн хувийн хэвшилд ажилладаг хүмүүс тал цалингаараа ажиллаж байхад иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон нь гэр бүлд бодит дэмжлэг болсон гэдгийг ч мөн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627261
3 эможи

Zochin
2021-05-25 16:57
Хөдөлмөрлөөд, экспортлоод эхэлвэл манай Улс хөгжих нь тодорхой
Зочин
2021-05-25 16:57
hiisen buteesen ajiltai huniig harahaar sain ym aaa
Zochin
2021-05-25 11:55
Erunhilugchid dewshihde! :Ard tumni tarhig ugaj! Gent Erunhilugchid dewshhin tuld! Alva tushla hamtragch Ouynerdenede shud shiljulsn ni Buhni nuden dr il bolsn! Songuli boloh yaga ch ugui bkhd! Covedin uer: Bagara gj huiwaldanu songulig sanatai З/Б-лаж!Ard iregdin songoh erhig huli busar zurchij! Songulin budlia hisn barimta nun daragdulsnig ard tumen medej baiga! Ter songulas housh! Erunhilugchin songuli ruu ulairan dairch!!! Bas Uyn Coved! Shud erunhilugchin sudal nudend ni tusad! Uyg ogt tohgui! Ard irged uls orni baidal hamagui!!! Uuruu l erunhilugch bolj baiwl!!! Bur ҮХЦ-ni, Ih huraltaiga hamtarch huludig gazar dr ni uurchiltsguj!!!Ahiad ard tumni songoh songogdoh erh ruu huli busar zurchij ehelsen hun Turin tergun bolno gedg??? Shuh zasaglal! huli togtoogch baigullagud! СEХ-nihon bugd hulia zurchitsgugud baitsgaj baigag ard tumen harj sonsoj baiga!!! Uls oron! Ard tumnee hurch zalidlalj mehelj baiga humus tur udurdad yawna gehd! Ard irged oilgihgui bna!!! Ard iregde hundlehgui! Tur zasga! Uls ornoo hundetgehgui baiga hun tur barina gedg chini??? Ene huuli bus songuli! Ard tumni erhig zurchij! huuli bus songuli yawulaj baina! Zugur erdin songulu yaeagddgara yawgdsn bl ard irged bs arai uur handj boloh baisn!!!!"""Энэ сонгууль хууль зөрчигдөж яавх гэж байгааг!:Шүүх засаглалынхан! Хууль хяналтын байгууллагынхан! СEХ-ныхон"""ОДОО НЭГ УДАА ХУУЛИА ШУДРАГААР ХЭРЭГЖҮҮЛЖ! УЛС ОРОН АРД ИРЭГДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШУДРАГА ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ БОЛСОН! МОНГОЛ ОРОН АРД ТҮМЭНИЙ ЭРХ АШИГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗӨХЧИГСДИЙН ЭСРЭГ! ХУУЛИА ЗӨВ ШУДРАГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ БОЛСОН! ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИГСДИЙН ГАР ХӨЛ БОЛОХГҮЙ БАЙВАЛ! МОНГОЛ ОРНЫ ЛАРАГИЙН БҮХ АСУУДЛУУД! САЙХАН ШИЙЛЭГДЭНЭ! МОНГОЛД ЧАЛВАРТАЙ МЭДОЭГТЭЙ МЭРЭГЖИЛТЭЙ УХААНТАНГУУЛ НЬ БАЙНГА ХЭЛМЭГЛЭЖ ХОХИРЛГИЙГ ЗОГСООХ БОЛСОН!
Зочин
2021-05-25 11:31
Хүрэлсүх одоо боль жүжиглэхээ Төрийн хулгайч бас үг хэл зүсээ өөрчлөөд хаацайлах аа хаацайл ж өөр долигноогүйгээ цааш түлхээд бай Бүү сонго Хүрэлсүх эрдэнэ 2ийг
keyboard_arrow_up