Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “МӨРИЙН ХӨТӨЛБӨР“-өөс онцлох нь Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “МӨРИЙН ХӨТӨЛБӨР“-өөс онцлох нь
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “МӨРИЙН ХӨТӨЛБӨР“-өөс онцлох нь

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газар цахим хуудастаа байршуулжээ.

Тэгвэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс онцолж байна. Тэрбээр "БАЯЛАГТАЙ ЭЗЭН МОНГОЛ" уриатай сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа юм. 

ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ

  • Хүний эрх, эрх чөлөөг хангах тогтолцоог бэхжүүлэн, зөрчлийг зогсоож, эрхийг сэргээх ажлыг тууштай тэмцэнэ.
  • Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжиж ажиллана.

Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

  • Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ

АРДАА АЛАГЧИЛДАГГҮЙ ТӨР

  • Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно.
  • Хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.

СОНГОДОГ ПАРЛАМЕНТ

  • Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
  • Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
  • Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачилна.

МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА

  • Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.
  • Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.

АВЛИГАГҮЙ УЛС

  • Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно.

БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ

  • Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
  • Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод татвар ногдуулах тогтолцоог бий болгохыг дэмжинэ.

ХАРААТ БУС ШҮҮХ

  • Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.

Эрх мэдэлтэн, эд хөрөнгөд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ. 

 МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг БҮРЭН ЭХЭЭР нь танилцуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627264
5 эможи

Зочин
2021-05-26 09:13
Хүрэлсүх ээ маскааа хийгээд өгөөч маскаа хийгээчээ.Санаа зовоод байна маска хий битггий массгүй байгаачээ яаядаа байз масскийг нь зүүлгэчих юмсан.Дэмжинээ дэмжинэ хамгийн сайн дэмжинэ
Зочин
2021-05-25 13:35
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!! Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна. Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
Зочин
2021-05-25 10:59
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!! 1 минутын өмнө 192.82.76.40 Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна. Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!! Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!!
keyboard_arrow_up